ОХУ-н Өвөрбайгалийн хязгаарын Чита хотын "ЗАБАЙКАЛЬСКИЙ АГРАРНЫЙ ИНСТИТУТ" сургуультай хамтын ажиллагааны хүрээнд “Багш, оюутан солилцоо хөтөлбөр
ОХУ-н Өвөрбайгалийн хязгаарын Чита хотын "ЗАБАЙКАЛЬСКИЙ АГРАРНЫЙ ИНСТИТУТ" сургуультай хамтын ажиллагааны хүрээнд “Багш, оюутан солилцоо хөтөлбөр”-г 2022-2023 оны хичээлийн жилд 6 дахь удаагийн солилцоог 2023.04.24-2023.04.28 хооронд 7 хоногийн хугацаанд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн солилцоонд Техникийн салбарын Механикийн багш Т.Наранцэцэг, Авто машины засварчин мэргэжлийн 2-р ангийн суралцагч Б.Балжинням, Цахилгаанчин мэргэжлийн 2-р ангийн суралцагч А.Аюуш. Дадлага сургалтын явцаас дурьдвал машины салоны агаар шүүгч солих, хөдөлгүүр задлах, угсрах, автомашины комьпютер оношилгоо, явах эд ангийг задлах гэх мэт дадлага ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Мөн МТЗ-75 трактор болон гинжит трактор жолоодож газар хагалах дадлага ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Технологийн салбарын эрхлэгч Т.Туяа, Малын их эмч багш С,Ариунбуян, Малын бага эмч мэргэжлийн 1-р ангийн суралцагч Б.Батхүү, 2-р ангийн суралцагч М.Мөнхзул, Малын асаргаа мэргэжлийн 2-р ангийн суралцагч Б.Анхцэцэг, Б.Буянхишиг гэсэн баг бүрэлдэхүүнтэй оюутан, мэргэжлийн багшийн хамт мэргэжлийн чиглэлээр дадлага сургалтанд хамрагдаж, туршлагаа амжилттай хуваалцлаа. Дадлага сургалтын явцаас дурьдвал Монгол Улсад хэрэглэгдэж байгаа сүүлийн үеийн малын эм бэлдмэлүүдийг судлах, мөн муурны өндгөвч авах сав тайрах буюу спэй хийх, махан дээр ерөнхий шинжилгээ хийх, гахайн махан дээр трихинеллаз шинжилгээ хийж дадлага сургалтын үйл ажиллагааг хамтран зохион байгууллаа.
-
Нийтэлсэн: Х.Билгүүн
"НИЙТ АЖИЛТНЫ ХАБЭА"-Н СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
"НИЙТ АЖИЛТНЫ ХАБЭА"-Н СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Цааш унших -
Нийтэлсэн: Х.Билгүүн
Сургуулийн сургалтын албаны төлөөллүүд ХААИС дээр ажиллаж байна.
Тус сургуультай бид сүүлийн 20-иод жил хамтын ажиллагаатай ажиллаж, оюутнуудыг шатлан суралцуулах, багшийг чадавхжуулах бусад чиглэлээр өргөн цар хүрээтэй хамтран ажилладаг. Энэ...
Цааш унших -
Нийтэлсэн: Х.Билгүүн
Туршлага солилцох
Төв аймгийн Политехник Коллежийн Англи хэлний багш Юмчмаа ДПК-ийн багш Оюунбилэг нар нээлттэй үзүүлэх хичээл зааж, англи хэлний багш нар харилцан туршлага судалж, сургалтын алба, т...
Цааш унших