"НИЙТ АЖИЛТНЫ ХАБЭА"-Н СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
"НИЙТ АЖИЛТНЫ ХАБЭА"-Н СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Бүх төрлийн ажлын байранд ажиллагчдад аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н суурь болон хууль эрх зүйн ойлголтыг өгөх зорилгоор зохион байгуулагддаг ээлжит сургалтад "Найнги" ХХК-ийн ажилтнууд хамрагдлаа.
Нийт ажилтны сургалт нь аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н талаарх ерөнхий ойлголт, хөдөлмөрийн харилцаа болон хөдөлмөрийн аюулгүй байдла, эрүүл ахуйн хууль тогтоомж, ажилтны ажлын байр, салбарын онцлогт тохирсон ХАБЭА-н талаарх агуулгыг багтаадаг.
Сургалтаар зайлшгүй эзэмшсэн байх мэдлэг, хандлага:
1. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод хүргэж болзошгүй аюулгүй таньж илрүүлэх, урьдчилан сэргийлэх талаарх ерөнхий ойлголт
2. Мэргэжлээс шалтгаалсан өвчлөл үүсгэж болзошгүй ажлын байрны сөрөг хүчин зүйлсийг таньж илрүүлэх, урьдчилан сэргийлэх талаарх ерөнхий ойлголт
3. Хөдөлмөрийн болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн талаарх ерөнхий мэдлэг
4. Ажлын байран дахь осол, өвчлөлд хүргэж болзошгүй хүчин зүйлсийг илрүүлэх, мэдээлэх, арилгах арга хэмжээнд идэвхтэй оролцох хандлагыг эзэмшинэ.
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7058-3296, 8001-9977 дугаараар тодруулна уу.