"ҮХРИЙН АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” БАГ 2024 ОНЫ ШИЛДЭГ “СТАРТ-АПП”-ААР ШАЛГАРЛАА
"ҮХРИЙН АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ” БАГ 2024 ОНЫ ШИЛДЭГ “СТАРТ-АПП”-ААР ШАЛГАРЛАА
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд шинэ санаатай залуучуудыг өөртөө болон бусдад ажлын байр бий болгож, амьдарч буй орчныхоо асуудлыг шийдвэрлэх зорилготой "Старт-апп" арга хэмжээнд 2024 онд 4 бүлгийн 15 залуус бизнес санаагаараа өрсөлдөж “Хурдасгуур” арга хэмжээнд үе шаттай хамрагдсан байна.
Сүүлийн шатанд “Үхрийн арьс ширний үйлдвэрлэл”, “Метал CNC” багууд өрсөлдсөнөөс Политехник коллежийн Малын бага эмч 3-р ангийн оюутан Б.Хишигдэлгэр ахлагчтай “Үхрийн арьс ширний үйлдвэрлэл баг “ТЭРГҮҮН” байранд шалгарч 10,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг аймгийн Засаг дарга Ш.Ёл гардуулав.
Эх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар