Намрын ургац хураалтын ажил явагдаж байна
Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 276 дугаар тогтоолын хүрээнд Дорнод аймаг дахь Политехник коллежийн 2 дугаар ангийн нийт 165 оюутан сайн дурын үндсэн дээр 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд намрын ургац хураалтын ажлыг гүйцэтгэж байна. Тус сургууль нь нийгмийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд нийт 160 гаруй аж ахуй нэгж, байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд “Дорнод гурил” ХХК, “Найнги” ХХК, “Сүүн Зээрд” ХХК, “Нарс мод” ХХК, “Галт-Өд” ХХК, “Алтай агро” трейд зэрэг компаниудад оюутнуудыг хуваарилан ажиллуулж байна. Уг ажлын хүрээнд Политехник коллеж, аж ахуй нэгж, байгууллага, оюутнуудтай “Хөдөлмөрийн хамтын гэрээ”-г байгуулан, ХАБЭА-н зааварчилгаа өгч ажиллалаа.
-
ХААИС-ийн МЭС, ЭЗБС -тай туршлага солилцсон нь
НББ, Мал эмнэлгийн мэргэжлийн багш нар ХААИС-ийн багш нартай туршлага солилцох сургалт амжиллтай боллоо.
Цааш унших