Оюутнаа сонсох өдөр мэдээлэл 2022.03.31

 

Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн А/476 дугаар тушаалын хавсралт, Монгол улсын хүүхэд хамгааллын тухай хуулийн  6 дугаар зүйлийн  боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал хэсгийн 6.1 заалтыг үндэслэн ХҮҮХЭД ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН БАГ, ОЮУТНЫ ЗӨВЛӨЛӨӨС “БИД ОРОЛЦОНО, ХӨГЖҮҮЛНЭ, ХАМГААЛНА” аяны зохион байгууллаа. Аяны хүрээнд: 

- Хүүхэд хамгааллын бодлогын талаар багш, ажилтан, оюутан суралцагчдад сургалт мэдээлэл өгөх

- Цахим дээрлэхэлээс урьдчилан сэргийлэх, зөв дадал, чадварыг өөртөө бий болгох

- Хүүхдийн хөгжил хамгаалалд  Эцэг эхийн оролцоо өдөрлөг

- Миний  эрхэм хүн шүлгийн уралдаан 

- Дотуур байрны оюутнуудын дунд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт

-Бид оролцоно, хөгжүүлнэ, хамгаална пэйж хуудсыг нээн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Аяны хаалтын үйл ажиллагаа болох оюутнуудын санал бодлыг сонсож тодорхой ажлуудыг хуулийн хүрээнд  зохион байгуулах зорилгоор ОЮУТНАА СОНСОХ ӨДРИЙГ зохион байгуулсан билээ. 


Арга хэмжээнд 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт  Дорнод аймаг дахь Политехник коллежийн захирал Сүмбэр

Дорнод аймаг дахь Политехник коллежийн сургалтын албаны менежер Рэнцэнчой 

Дорнод аймаг дахь Политехник коллежийн захиргаа аж ахуй менежер Дамдинсүрэн нар оролцож оюутан суралцагчдаас гаргасан санал тулгамдаж буй асуудлуудыг хариуцсан албадуудад үүрэг болгон ажиллахаа илэрхийллээ. Асуулт асуусан оюутан суралцагчид болон үнэтэй хариулт өгсөн удирдлагууддаа баярлалаа.

 

     

Их уншигдсан мэдээлэл