УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Магадлан итгэмжлэгдсэн Дорнод аймаг дахь Политехник коллежийн түүхт 100 жилийн хүрээнд Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын байгууллагуудын багш, ажилтнуудын дунд зохион байгуулж буй “УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-2024 спортын 4 төрөлт тэмцээний нээлтийн үйл ажиллагааг Алтан гадас одонт Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. 


Дорнод аймаг дахь Политехник коллежийн хичээлийн 1-р байрнаас Хөгжимт драмын театр хүртэлх маршрутаар парад жагсаал хийж, нээлтийн үйл ажиллагааг ёслол төгөлдөр гүйцэтгэлээ. 



Тус сургуулийн захирал Л.Хишигтогтох нийт баг, тамирчдад спортын өндөр их амжилтыг хүсч, тэмцээний нээлтийг албан ёсоор эхлүүлэв.
Үйл ажиллагаанд урилгаар дараах зочид, төлөөлөгчид оролцлоо
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл
Хэрлэн сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн
Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж
Аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газрын Захиргаа удирдлагын хэлстийн дарга Б.Алтангэрэл
Нээлтийн үйл ажиллагаа:
Тэмцээнд 14 сургуулийн захирал, 24 сургуулийн нийт 500 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор наран ургах Дорнод нутгийг зорин хүрэлцэн ирлээ. Үүнд ОУХМастер-2, Спортын мастер-19, Спортын дэд мастер-14 оролцлоо.
ХАМТРАН АЖИЛЛАСАН ДАРААХ БАЙГУУЛЛАГУУДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР, ХИЛИЙН 0132 ДУГААР АНГИ, АЛТАН ГАДАС ОДОНТ ХӨГЖИМТ ДРАМЫН ТЕАТР, A@O ПРОДАКШН, ШИНЭ СУВАГ ТВ, АГАР СТУДИ, МАРШАЛ.МН 


ДОРНЫН УУДАМ ТАЛ НУТГИЙГ МИНЬ ЗОРЬЖ ХҮРЭЛЦЭН ИРСЭН НИЙТ БАГ, ТАМИРЧДАД СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЬЕ 


ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ДОРНОД АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ
2024.04.12
-
Нийтэлсэн: Х.Билгүүн