ЧОЙБАЛСАН ХӨГЖИЛ" ОНӨҮГ, "ХАН ТАМСАГ

 

"ЧОЙБАЛСАН ХӨГЖИЛ" ОНӨҮГ, "ХАН ТАМСАГ" ХХК-ИЙН АЖИЛЧДАД НИЙТ АЖИЛТНЫ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Бүх төрлийн ажлын байранд ажиллагчдад аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н суурь болон хууль эрх зүйн ойлголтыг өгөх зорилгоор "НИЙТ АЖИЛТНЫ ХАБЭА-Н СУРГАЛТ"-ыг зохион байгуулдаг.
Сургалтаар зайлшгүй эзэмшсэн байх мэдлэг, хандлага:
1. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод хүргэж болзошгүй аюулыг таньж илрүүлэх, урьдчилан сэргийлэх талаарх ерөнхий ойлголт;
2. Мэргэжлээс шалтгаалсан өвчлөл үүсгэж болзошгүй ажлын байрны сөрөг хүчин зүйлсийг таньж илрүүлэх, урьдчилан сэргийлэх талаарх ерөнхий ойлголт;
3. Хөдөлмөрийн болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн талаарх ерөнхий мэдлэг;
4. Ажлын байран дахь осол, өвчлөлд хүргэж болзошгүй хүчин зүйлсийг илрүүлэх, мэдээлэх, арилгах арга хэмжээнд идэвхтэй оролцох хандлага.
Сургалтыг 2024 оны 03-р сарын 20-ны өдөр Дорнод Политехник коллежийн арга зүйн танхим, номын санд 2 байгууллагын 44 ажилтанд зохион байгууллаа.
ХАБЭА-н сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7058-3296, 80019977 утсаар тодруулна уу.

     

Их уншигдсан мэдээлэл