ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА 🇲🇳🇷🇺

 

ОХУ-ЫН ӨВӨРБАЙГАЛИЙН ХЯЗГААРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТЫГ ХИЙЛЭЭ
Дорнод аймаг дахь Политехник коллеж нь Олон улсын болон хөрш зэргэлдээ улсын ижил түвшний сургуулиудтай хамтран ажилладаг билээ. 2022 оны 12-р сарын 06-ны өдөр ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын төлөөлөгчдийн бүрэлдэхүүн тус сургуулийн удирдлага, албан хаагчидтай албан ёсны уулзалтыг хийлээ. Уулзалтаар дараах төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Үүнд:
1. Цымпилова Татьяна Владимировна-Өвөрбайгалийн хязгаарын Засгийн газрын орлогч дарга /Төлөөлөгчдийн тэргүүн/
2. Егоров Евгений Сергеевич – Өвөрбайгалийн хязгаарын Боловсрол, Шинжлэх ухааны дэд сайд
3. Еременко Александр Алексевич – Эрхүүгийн Тээврийн их сургуулийн Чита дахь салбар Өвөрбайгалийн хязгаарын Төмөр замын тээврийн дээд сургуулийн захирал
4. Мартиненко Оксана Олеговна – Өвөрбайгалийн хязгаарын Улсын Их Сургуулийн ректорын үүрэг гүйцэтгэгч
5. Мункуева Соелма Балдандугаровна – Жүжигчин “Базар Ринчиногийн нэрэмжит Агийн багшийн коллеж” ГАПОУ-ын захирал
Тус уулзалтаар багш, сурагч солилцоо, ижил төстэй мэргэжлээр элсэлт авах зэрэг цаашид хамтран ажиллагааны хүрээнд санамж бичиг байгуулж, хамтран ажиллах боллоо.
Сургуулийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын байгууллага, улс орнуудын хамтын ажиллагаатай ажиллаж, багш, суралцагчдын оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байна.

     

Их уншигдсан мэдээлэл