ШИНЖЭЭЧИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2019 оны 9-р сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолын 01 хавсралтаар батлагдсан “Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам”, “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага”, Дорнод аймаг дахь Политехник коллежийн 2020-2024 оны хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний 3.3-д “Магадлан итгэмжлэлийн үндэсний шаардлагыг хангаж магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага болох” зорилтын хүрээнд өөрийн үнэлгээний тайланг 2022 оны 10-р сарын 20-ны өдөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албанд хүргүүлсэн билээ.
Шалгуур үзүүлэлтийн хүрээнд 7 багийн ахлагч, гишүүд нотолгоонд суурилсан өөрийн үнэлгээний тайлан бичих нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан, 2 удаагийн сургалт, 6 удаагийн нэгдсэн уулзалт, хэлэлцүүлэг хийж ажилласан.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс томилогдсон шинжээчийн багийн ахлагч Д.Баатархүү, шинжээчийн багийн гишүүн Д.Сүнжидмаа, С.Лувсанвандан нар 2022 оны 12-р сарын 9, 10, 11-ний өдрүүдэд Дорнод аймаг дахь Политехник коллежид ажиллах юм.
Ажиллах хугацаанд:
1. Сургуулийн үйл ажиллагаатай танилцах
2. Багуудын нотлох баримттай танилцах
3. Багш нарын уулзалт
4. Ажилтан, албан хаагчдын уулзалт
5. Оюутны төлөөлөлтэй уулзах
6. Ажил олгогчдын төлөөлтэй уулзах зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.
-
Нийтэлсэн: Д.Цэвээнсүрэн
-
Нийтэлсэн: Д.Цэвээнсүрэн
САШ сагсан бөмбөгийн тэмцээн
САШ Сагсанбөмбөгийн тэмцээнд эрэгтэй баг тамирчдаас 3-р байрыг ГАНЦЭЦЭГ багштай ГТО-1 анги, 2-р байрыг АМАРБАЯСГАЛАН багштай ХААТ-1,5 1-р анги, 1-р байрыг ТӨМӨРБААТАР багштай ҮТ-2р...
Цааш унших -
Нийтэлсэн: Д.Цэвээнсүрэн
Номын хэлэлцүүлэг, салбарын хурал
2022.04.06 ны 15 цагаас С блокийн 305 ангид Технологийн салбарын хурлыг хийж, салбарын үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийн хувийг гаргалаа. Д.Бүжинлхамын "Цойлогсод" номын х...
Цааш унших