Бүтээлч малчин- 2 дахь шатны сургалт явагдаж байна

 

“Бүтээлч малчин”- 2 дахь шатны сургалт явагдаж байна
Малчин өрхийн гишүүн бие даан бизнес эрхлэх, хөдөө аж ахуй, мал аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шаардагдах хувь хүний суурь ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Бүтээлч малчин” сургалтыг зохион байгуулж байна. Мал аж ахуйн чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, хоршооллын үйл ажиллагааг сонирхсон иргэд хамрагдаж байна.
Дараах сургалтууд явагдаж байна. Үүнд:
1. Хоршооллын тухай, хоршорллын зээлд хэрхэн хамрагдах талаарх ойлголт, мэдээлэл- ХХААГ-ын Хоршоо, ахуй үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн У.Бямбасүрэн
2. Аж ахуй эрхлэлтийн сургалт- Хичээмж сургалтын төвийн сургагч багш Б.Лувсангомбо
3. Хөдөлмөр эрхлэлт-2025 үзэсгэлэн (бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн бренд бүтээгдэхүүн)
4. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх талаарх мэдээлэл- ХХААГ-ын Хөнгөн жижиг үйлдвэр хариуцсан ахлах мэргэжилтэн М.Үүлэнсолонго
5. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн танилцуулга мэдээлэл Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга М.Цасчихэр

     

Их уншигдсан мэдээлэл