"ХАНЫН ИЛТГЭЛ"-ийн уралдааныг амжилттай зохион байгууллаа
Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр суралцагчдын дунд Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг "УТААГҮЙ ДОРНОД" сэдвийн хүрээнд "ХАНЫН ИЛТГЭЛ"-ийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Тус уралдаанд 13 багийн илтгэл амжилттай хэлэлцүүлэгдэж, шилдэг илтгэлүүдийн шагналыг Сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн О.Ганчимэг гардууллаа.
Уралдааны дүн:
Тэргүүн байр- Цахилгаа 3р ангийн суралцагч Г.Эрдэнэт-од
Дэд байр-Гагнуур 1р ангийн суралцагч Л.Хүслэн
Гутгаар байр-Хэрэглээний программ 2р ангийн суралцагч Б.Алтаннаран
Суралцагч бүр Утаагүй Дорнод аймаг болохын тулд иргэн-би ямар оролцоотой байх талаар, утаа-агаарын бохирдлыг бий болгож буй хүчин зүйлс, тэдгээрийг багасгах шийдэл арга замыг тодорхойлж өөрсдийн дуу хоолойг илэрхийллээ.
Илтгэлээ амжилттай хэлэлцүүлсэн илтгэгч нартаа, судлаач суралцагч нартаа баяр хүргэж, амжилт хүсье.
-
Нийтэлсэн: Х.Билгүүн
Тус сургуулийн гагнуурчин мэргэжлийн багш Энхээ овогтой Чулуунхүү, Механикийн мэргэжлийн багш Базарв...
Цааш унших
Нийтэлсэн: Х.Билгүүн
2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА. ТА БҮХНИЙГ ХАНГАМЖИЙН НЯРАВ МЭРГЭЖЛЭ...
Цааш унших
Нийтэлсэн: Х.Билгүүн
Тайлан хамгаалалт
Үсчин-1 жил, ОЭ-2, Тогооч-2, ХААФ-2-р ангиудын үйлдвэрлэлийн дадлагын тайлан хамгаалалт амжилттай боллоо.
Цааш унших