Дорнод аймаг дахь Политехник коллежийн түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуула

 

“МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ-БИДНИЙ СОНГОЛТ”
НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дорнод аймаг дахь Политехник коллежийн Удирдах зөвлөлөөс гаргасан чиглэлийн дагуу 2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагааг ажил олгогч, ахлах ангийн суралцагчид, эцэг, эх, асран хамгаалагч, иргэдэд танилцуулах, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх зорилгоор “МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ-БИДНИЙ СОНГОЛТ” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2024 оны 05-р сарын 24-ний өдөр “Тусгаар тогтнолын талбай”-д амжилттай зохион байгуулж ажиллав.
Энэхүү арга хэмжээнд Дорнод аймаг дахь Политехник коллежийн удирдах зөвлөлийн гишүүд, аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газар, Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, сурагчид, аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөл оролцлоо.
Үйл ажиллагаанд аймгийн Хөгжимт драмын театрын гоцлол дуучин, СТА Л.Түвшинсайхан “НАРЛАГ МОНГОЛ ОРОН” дуугаар ая дууны мэндчилгээ хүргэлээ.
Политехник коллеж нь улс, аймаг, орон нутгийн нийт 120 гаруй аж ахуй нэгж, байгууллагатай хамтран ажилладаг билээ. Энэхүү байгууллагуудын төлөөлөл Оёдолчдын холбоо, “АФТА” ХХК, Ур ундарга оёдлын газрын ажил олгогчид төгсөгч оюутнуудад ажлын байрны урилга гардууллаа.
Өдөрлөгийн хүрээнд дараах мэргэжлийн үйлчилгээг үзүүлж ажиллав. Үүнд:
1. Жижиг эдлэл гагнах, гагнуур хийх
2. Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл засварлах
3. Жижиг мал, амьтны үзлэг оношилгоо, зөвлөгөө
4. Автомашины ерөнхий үзлэг оношилгоо, компьютер оношилгоо
5. Компьютер, программ хангамжийн танилцуулга, үйлчилгээ
6. Тогооч, талх нарийн боовны бүтээгдэхүүний амталгаа-худалдаа
7. Үс оношлох, зөвлөгөө, бүтээгдэхүүний танилцуулга
8. Барилгын засал чимэглэлч мэргэжлийн танилцуулга, плита наах сургалт
9. Хувцасны гоёл чимэглэл хийх, тоноглол хадах
10. Canva art зургийн сургалт /төлбөр-20.000/
11. Модон эдлэлээр бүтээгдэхүүн хийх-худалдаа
12. Robokid-н сургалт
13. Цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой зөвлөгөө өгөх
14. Үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгогдох тэтгэмжтэй холбоотой материал бүрдүүлэх зөвлөгөө өгөх.
Мөн хүрэлцэн ирсэн суралцагчдын дунд танин мэдэхүйн АХА, дартсны тэмцээнүүдийг зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээний үеэр 2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, өдөрлөгийн үеэр элсэлтийн бүртгэлийг хийж ажиллалаа.
Үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Удирдах зөвлөлийн гишүүд, БШУГ, ЕБС-ийн удирдлага, сурагчид, ажил олгогчид та бүхэнд талархал илэрхийлье.
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ-БИДНИЙ СОНГОЛТ
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ
2024.05.24

     

Их уншигдсан мэдээлэл