“Нийгмийн түншлэл-Багшийн хөгжил-ХАБЭА” үйл ажиллагаа

 

Дорнод аймаг дахь Политехник коллеж нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөлтэй хамтран ажилласан төсөл хөтөлбөрүүдийн үр дүн, мэдлэг, туршлагаа хуваалцах үйл ажиллагааг “Нийгмийн түншлэл-Багшийн хөгжил-ХАБЭА” сэдвийн хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулна.
Түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг ХБНГУ-ын Эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн яамны даалгавраар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран GIZ хэрэгжүүлж буй Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төслийн (ТСТМБС) дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

     

Их уншигдсан мэдээлэл