ШИНЖЭЭЧИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

 

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2019 оны 9-р сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолын 01 хавсралтаар батлагдсан “Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам”, “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага”, Дорнод аймаг дахь Политехник коллежийн 2020-2024 оны хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний 3.3-д “Магадлан итгэмжлэлийн үндэсний шаардлагыг хангаж магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага болох” зорилтын хүрээнд өөрийн үнэлгээний тайланг 2022 оны 10-р сарын 20-ны өдөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албанд хүргүүлсэн билээ.
Шалгуур үзүүлэлтийн хүрээнд 7 багийн ахлагч, гишүүд нотолгоонд суурилсан өөрийн үнэлгээний тайлан бичих нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан, 2 удаагийн сургалт, 6 удаагийн нэгдсэн уулзалт, хэлэлцүүлэг хийж ажилласан.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс томилогдсон шинжээчийн багийн ахлагч Д.Баатархүү, шинжээчийн багийн гишүүн Д.Сүнжидмаа, С.Лувсанвандан нар 2022 оны 12-р сарын 9, 10, 11-ний өдрүүдэд Дорнод аймаг дахь Политехник коллежид ажиллах юм.
Ажиллах хугацаанд:
1. Сургуулийн үйл ажиллагаатай танилцах
2. Багуудын нотлох баримттай танилцах
3. Багш нарын уулзалт
4. Ажилтан, албан хаагчдын уулзалт
5. Оюутны төлөөлөлтэй уулзах
6. Ажил олгогчдын төлөөлтэй уулзах зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ.

     

Их уншигдсан мэдээлэл